Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-2°C
Эрүүл мэнд
Омикроны дэд хувилбар буюу ХВВ 1.5 орон нутагт илүүтэй бүртгэгджээ
2023-05-12 16:59     351

Өнөөдөр ХӨСҮТ-ээс коронавирусний нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээллээ.

Энэ үеэр коронавируст халдварын омикроны дэд хувилбар буюу ХВВ 1.5 хүн амын дунд тархаж буйг онцоллоо.

ХӨСҮТ-ийн тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа “Дэлхий даяар коронавирусний халдварын 765 сая тохиолдол бүртгэгдэж, нийт 6.9 сая хүн энэ халдвараар нас барсан. Манай улсын тухайд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж, ногоон түвшинд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч ойрын өдрүүдэд коронавируст халдварын омикроны дэд хувилбар буюу XBB 1.5 шинээр тодорхойлогдож хүн амын дунд эргэлтэд орж өвчлөл үүсгэж байна. Сүүлийн долоо хоногт коронавируст халдвараар өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байна. Одоогоор эмнэлгүүдэд ор болон ковидын тасаг нэмж нээгээгүй байгаа. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авна" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул "Улсын хэмжээнд энэ оны 18-р долоо хоногт коронавируст халдварын нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. ХӨСҮТ-ийн хувилбарын тандалтын энэ оны хоёрдугаар сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 29 сорьцод хийсэн шинжилгээгээр SARS CoV-2 вирусийн омикрон хувилбарын дэд хувилбар XBB 86.2 хувьд нь илэрсэн. Үүнээс 51 хувьд нь шинэ хувилбар буюу XBB 1.5 хувилбар илэрсэн байна. Орон нутагт шинэ хувилбар илүүтэй бүртгэгдэж байгаа. Тухайлбал Өвөрхангай аймагт өнгөрөгч долоо хоногт ковид-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Энэхүү хувилбараар өвчилсөн иргэд эмнэлзүйн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа" гэлээ.  

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна. Эдгээрээс гурав нь нэн хүнд, долоо нь хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.