Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд эмч нар орон нутагт ажиллаж байна.
Алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах ЭМС-ын 2023 оны А/256 дугаар тушаал гарсан байдаг.
Үүний дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хамтарсан дотор, дүрс, дурангийн мэргэшлийн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй эрт илрүүлгийн явуулын хоёр дахь ээлж буюу зүрх судас, гэмтлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан баг емдүгээр сарын 6-17-ны хооронд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас хөдөллөө.
Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг