Бидний сайн таних 25-р суваг телевизийн сэтгүүлч Г. Ганзориг энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороонд МАН-аас нэр дэвшихээр болжээ. Түүнийг шударга гэдгээр нь бид мэднэ. Тэрбээр” Танайд хоноё”, “Больё болоошдээ”, “Хүний хүн” зэрэг олон нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэж байсан билээ. Хүний хүн нэвтрүүлгээрээ өвчтэй зовлонтой олон хүнд тусласан сайхан сэтгэлтэй нэгэн. Баянголчуудын алдаж болохгүй заавал сонгох, зөв сонголт бол яахын аргагүй Г. Ганзориг мөн гэж сэтгүүлч би бодож сууна. Иргэд бид хэний ч танихгүй юу ч хийж байсан нь тодорхойгүй хүмүүсийг дүүрэгт сонгож алддаг талтай. Тэгвэл энэ удаад энэ алдаагаа засаж хэн гэдэг нь тодорхой тийм хүмүүсийг сонгох хэрэгтэй. Сэтгүүлч Г. Ганзоригийн хувьд иргэдийнхээ талд бат зогсож тэдний дуу хоолой болсоор ирсэнийг бид мэднэ. Иргэд ч түүнд итгэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгож байсан удаатай. Түүнд иргэд итгэдэг. Тэр ч итгэлийг нь зүтгэлээр хариулдаг итгэл даах нэгэн. Сэтгүүлч Г. Ганзоригтоо Амжилт хүсье.