Эдийн засаг
Алтны ханш 2600 ам.доллар давлаа
Comex биржийн мэдээллээр алтны фьючерсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг унц нь 2600 ам.доллар давлаа. Есдүгээр сарын 12-нд нэг унц алтны ханш 2572 ам.доллар болоод байсан юм.
Он гарснаас хойш алтны үнэ 23 хувь өсөөд байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк удахгүй бодлогын хүүгээ буулгаж эхлэнэ гэсэн хүлээлтээс алтны үнэ нэмэгдэж байна хэмээн Bloomberg агентлаг дүгнэжээ.
Харин шинжээчид төв банкууд алтыг эрчимтэй худалдан авч байгаагаас гадна биржийн гадуурх эрэлт өндөр болсонтой холбон тайлбарлаж буй. Мөн зэвсэгт мөргөлдөөн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэн алтны үнийн өсөлтийг өдөөж байна.
Сэтгэгдэл