Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
13°C
Нийгэм
Зээлдэгчдийн төлбөрийг түр хойшлуулахаа мэдэгдэв
2020-03-13 20:18     1060

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэрээр жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болжээ. Уг шийдвэрт төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болохыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мэдэгдлээ. Тус сангаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ биечлэн бус, цахим шуудангаар ирүүлэхийг мэдэгджээ.

МЭДЭГДЭЛД: 

“COVID-19” шинэ коронавирусийн тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэр гарлаа.

Дээрх хөнгөлөлтөндаливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.

Шинэ коронавирусийн тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу гэжээ.

Сэтгэгдэл
Zochin2020-03-14 13:49202.126.89.45
Mash zow shiidwer gargaj ee
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.