Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
16°C
Улс төр
Ж.ГАНБААТАР:ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХОРЬЖ, ЦАГДАНА ГЭЖ ЯРИХ НЬ ХОЦРОГДСОН ГЭДГИЙГ ЭРХ БАРИГЧИД ОЙЛГОХ ЁСТОЙ
2020-02-12 00:25     421

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулж, батлуулав.

Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулахгүй байх нөхцөлийг тодорхой  тусгаагүйн улмаас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн.  Үүний дагуу хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон. Эдийн засгийн байнгын хорооноос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон төлбөрийг ямар хувь хэмжээгээр хэрхэн давхардуулахгүй байх тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулж, 2019 оны арван нэгдүгээр сарын 22-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  батлуулсан.

Хуулийн өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан боловсруулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүрд татварын хууль тогтоомжид заасан төлбөрийг төлбөрийн баримтад тусгана. Ингэхдээ уг ашигт малтмалын төрөл, ангилал нэр төрөл, тоо хэмжээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон борлуулалтын  хувь хэмжээ зэргийг тусгасан байна.

Ашигт малтмалын шууд эсвэл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал  бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ хувь хэмжээнээс хамаарч нөөц ашигласны төлбөрийн  баримт суутгуулан ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж заасан.

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулав.

2020 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засаг болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн. Энэ хүрээнд хэрэглээний үнийн дүнгийн индексээр илэрхийлсэн инфлецийг 2020 онд найман хувь, дунд хугацаанд зургаан хувиар тогтворжуулахаар тодорхойлов.

  • Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолыг батлуулав.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан санал дүгнэлтийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулж,УИХ-аар батлуулсан.

УИХ-ын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар  ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, тодорхой ажлуудыг хийж байгаа. УИХ-аас гарсан тогтоол дээр энэ ордтой холбоотой гэрээ хэлэлцээрийг сайжруул, ялангуяа Дубайн гэрээ гэж тодотгосон.

  •  Монгол Улс Саарал жагсаалтаас гарах чиглэлээр….

Саарал жагсаалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд орсон. Ганцхан Эрүүгийн хуульд орсон татварын өөрчлөлттэй холбоотой заалт УИХ-дээр унасан. Энэ заалт саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Эдийн засгийн байнгын хороон дээр ирсэн саарал жагсаалттай холбоотой дөрвөн асуудлын хүрээнд дэмжээгүй ямар нэгэн зүйл байхгүй. Саарал жагсаалттай холбоотой хууль тогтоомжийн асуудлууд эцэслэн шийдвэрлэгдсэн. Х.Нямбаатар гишүүн татвар ногдуулах орлого гэж буруу тайлбарласан. 300 сая төгрөгийн татварын орлого нуусан бол гэхээр бүх аж ахуйн нэгж хамаарна.

 1.5 тэрбум, 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд ЖДҮ эрхлэгч нар. Монгол Улсын бүх ААН-үүд ямар нэгэн байдлаар татварын орлогоо санаатай болон санамсаргүйгээр нуусан эсвэл ойлгомжгүй байдлаар тайлагнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт УИХ дээр унасан.

Дэлхийн ямар ч улс оронд ийм зүйл байхгүй.

Татвартай холбоотой асуудалд хорьж, цагдана гэж ярих нь хоцрогдсон гэдгийг эрх баригчид ойлгох ёстой. CLICK TO TWEETТоргох, зах зээлийн  үйл ажиллагаанд нь хяналт тавих тухай асуудал л байх ёстой. Зах зээлийнхээ зарчмаар шахагдаж гардаг дэлхийн жишиг бий.

  • ОВС-ийн хөтөлбөр цааш үргэлжлэх  эсэх талаар…

Ирэх дөрвөн сараас цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг Засгийн газар, ОУВС хоорондоо шийднэ. Би  УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ жилээс цааш үргэлжлүүлэх онц ноцтой хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн  байнгын хорооны дарга биш УИХ-ын гишүүний хувьд миний   байр суурь ийм байна.

  • НӨАТ-ын хоёр хувийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар…

Н.Оюундарь нарын гишүүд НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Нийгэм  эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувьд хүргэх вэ гэдэг эдийн засгийн тооцоолол гарах ёстой.

  • ЖДҮ эрхлэгчдийг дэмжих талаар…

Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүч болсон ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд нэлээн анхаарч байна. Өнгөрсөн жил ЖДҮ-ийг хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Маш сайн хууль гарсан гэж бодож явдаг.   Энэ агентлагийн дэргэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан гэх мэт бүх сан төвлөрч орж ирэх байх гэж бодож байна. Агентлаг байгуулагдвал үйлдвэрлэлээ хөгжүүлэх тодорхой алхмууд хийгдэх байх. Зарим  хууль батлагдаад хэрэгжихгүй байх тохиолдол байна. Энэ тал дээр Засгийн газрыг шахаж ажиллана.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.