Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-2°C
Улс төр
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 2-нд үнэмлэхээ гардан авна
2020-02-12 12:03     434

Сонгуулийн ерөнхий хороо журам, гурван маягт, заавруудыг  2-3 сард батална.  Дөрөвдүгээр сард аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн 340 орчим хороодыг байгуулна. Тавдугаар сарын 10-аас өмнө байгуулагдах ёстой. Улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулагдах байх гэсэн тооцоо байна. Сонгуулийн цаг хугацааны хуваарьт тусгаснаар сонгуульд оролцох нам эвслүүд дөрөвдүгээр  сарын 24-өөс өмнө сонгуульд оролцох  хүсэлтээ СЕХ-д албан бичгээр хандсан байх ёстой.

Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ  дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө  хуралдаж хэлэлцэх хуулийн үүрэгтэй.  УИХ-ын сонгуульд  оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Уг ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд намууд дээрээ зохион байгуулагдана.

Нэр дэвшигчдийг СЕХ дээр бүртгэнэ. СЕХ бүртгэсэн нэр дэвшигчдийг санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр ижил цагт нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгөх үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгаа 22 хоногийн хугацаанд явагдана.

2020 оны УИХ-ын сонгуулийн 20 орчим тэрбум төгрөг баталж өгсөн. УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу нам эвсэл болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг төрийн аудитын дээд байгууллага гуравдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой. СЕХ-той хамтраад  зардлын дээд хэмжээг тогтоох тухай аргачлалыг тус газраас баталсан. Нам эвсэлд нэр дэвшигчдийн  цахим орчинд сурталчилгаа явуулах хуулийн заалт өмнөх хуулиас илүү маш тодорхой болсон гэж харж байна. Нэр дэвшигч болон намуудын сурталчилгааны цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ ямар сайт, ямар цахим хуудас ашиглах сурталчилгаа явуулах вэ гэдгээ нэр дэвшигчийн  үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор аймаг нийслэлийн сонгуулийн хороонд заавал мэдэгдэж бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа явуулах боломжгүй. Харин бүртгэгдсэн цахим хуудсаар явж байгаа зар сурталчилгааг албан ёсны сурталчилгаа гэж үзэх бөгөөд хэдэн зар сурталчилгааны хуудастай байх тоог нарийн зааж өгөөгүй” гэв.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.