Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-5°C
Дэлхий дахинд
Саудын Арабын хааны гэр бүлийн 150 гишүүд короновирусийн халдвар авчээ
2020-04-11 01:54     403

Сүүлийн долоо хоногт Саудын Арабын эрх баригч хааны гэр бүлийн олон арван гишүүн коронавирусээр халдварласан тухай мэдээлэл гарчээ. Өнөр өтгөн уг удмын 150 орчим язгууртан халдвар авсан тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Нийслэл Эр-Рияд хотын захирагч, 70 настай хунтайж Файсал бин Бандар бин Абдулазиз Аль Сауд халдвар авсан даруйдаа бие нь муудаж эрчимт эмчилгээнд орсон тухай эмч нараас авсан мэдээлэлд тулгуурлан гэж The New York Times сонин бичжээ. 

Одоогоор хаан Салман, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар цар тахлын дэгдэлтээс зайлсхийхийн тулд өөрсдийгөө тусгаарлаад байгаа аж. Дээд язгууртнуудыг эмчилдэг тусгай эмнэлгийн эмч нар болзошгүй нөхцөлд байдалд бэлтгэн 500 ор дэлгээд байна.

 Кинг Фейсал тусгай эмнэлгийн мэргэжилтэн улс орны өнцөг булан бүрээс ирэх хүмүүст зориулан VIP үйлчилгээнд бэлтгэхийг сануулсан зааварчилгааг  мягмар гарагт эмч нартаа цахим шуудангаар явуулсныг Таймс сонин олж авсан байна.

Саудын Арабын дээд давхаргад мянга гаруй ноёд хамаарна. Тэднийг дийлэнх нь Европ руу тогтмол аялдаг бөгөөд чухамдаа вирусийн халдварыг тэд гаднаас авчирсан тухай мэдээллэж байна.

33 сая хүн амтай хаант улсад шинэ төрлийн вируст халдварын  2932 тохиолдол бүртгэж, 41 хүн нас бараад байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.