Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
12°C
Эрүүл мэнд
ЭМЯ: Хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсныг БАТЛАГДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2020-04-14 21:21     406
 
2020.04.14

УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар ЭМЯ-наас хариулт өгч байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Хавдартай өндөр настай эрэгтэй хүн эмнэлэгт удаан хэвтсэн. Уушги нь сүүдэртэй байсан учир манай том эмнэлгүүд коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийдэг. Мөн уушгины бронхидтой иргэн мөн тус эмнэлэгт үйлчлүүлэхэд хурдавчилсан тестээр оношилгоо хийжээ. Энэ хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний ач хүү 2-р сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Гуравдугаар сарын 20-доор өвөөтэйгээ уулзсан юм байна. Тиймээс хавдартай өвчтөнийг Сонгдо эмнэлгийн тусгаарлах өрөөнд тусгаарласан. Харин нөгөө иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Ер нь хурдавчилсан оношлуурын хариу бол эцсийн хариу биш лабораторийн PCR шинжилгээгээр эцсийн хариу баталгаажна. УБ-Сонгдо эмнэлэгт ирсэн энэ хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу маргааш гарна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.