Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
16°C
Эрүүл мэнд
Москвагаас ирсэн нэг оюутанд дахин COVID-19 илэрч, халдвартай нь батлагдсан хүн 33 боллоо
2020-04-20 21:29     354
 

Д.Нямхүү, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн нэг оюутанд дахин COVID-19 илэрлээ. Энэ хүн Москва хотод Төмөр замын дээд сургуульд сурдаг. Энэ сургуульд нь халдвар гарсан. Москвагаас онгоцоор Улаан-Үд рүү очиж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Бид дөрөвдүгээр сарын 12-нд Оросоос оюутнуудыг хүлээн авсан. 11-ний өдөр Москвагаас гарч Улаан-Үдээр дамжин Алтанбулагийн боомтоор Монгол руу орж ирсэн. 12-ны өдөр Улаанбаатарт ирсэн оюутнууд. Ирсэн оюутнуудад хаана сурдаг, хаагуур явсан, ямар хүмүүстэй уулзсан гэх мэтээр тандалт судалгааг нарийн хийсэн. Оюутнуудыг тус тусад тусгаарласан.

Өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан, бас өөр нэг сургуулийн 5-6 оюутан бий. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүн бий. Дарханд хэдэн хүнийг тусгаарлан ажиглаж байна. Шинжилгээг 2-3 хоногийн зайтай давтан авч байна. Тухайн хүний биеийн дархлаа, халдвар авсан хугацаа зэргээс хамаарч вирус ялгарах хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Сүүлийн хүнд 3 дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ. Халдварын нууц үе 21 хоног үргэлжлэх тул 21 хоног тусгаарлаж байна. 4-р сарын 12-ноос эхлэн тавдугаар сар хүртэл халдвар нэг хоёроороо илэрч болно. Хөнгөн үедээ халдварыг илрүүлбэл эдгэрэлтийн явц хурдан байна. 

Д.Нарангэрэл, Манай улсад 1229 хүн ажиглалтад байна. Хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан. Гадаадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авсан. Швейцарьт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан  Шведэд хоёр хүн гэрийн тусгаарлалтад байгаа. БНСУ-д хоёр хүн эмчлэгдэж, эрүүлжсэн. ОХУ-д 3, Ирландад 4 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан, давтан шинжилгээний хариугаа хүлээж байна.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Итали, Испани, Франд нас баралт бага багаар буурч байна. Эдгээр улсад шинэ халдварын тоо буурч байгаа ч нас баралт өндөр хэвээр буюу өдөрт 300-500 хүн эндсээр байна. Сүүлийн долоо хоногт ОХУ-д 27083 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 42800-д хүрлээ. 

Сингапурт өнгөрсөн 24 цагт 596 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Японд 369 шинэ халдвар бүртгэгдэж, 10 гарлаа. БНСУ-д шинэ халдварын найман тохиолдол бүртгэгдсэн.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.