Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
4°C
Эрүүл мэнд
УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орж, гарах хөдөлгөөнийг IV/25-ныг хүртэл хаахаар боллоо
2020-04-21 21:57     510

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах юм. 

Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус  илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэж УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн юм.

Мөн тэрээр "Энэхүү хязгаарлалтын хугацаа хангалттай гэж үзэж байгаа учраас цаашид дахин сунгахгүй байх гэж найдаж байна" гэлээ. 

 

Ачаа тээврийн жолооч COVID-19 өвчний халдвартай нь батлагдсанаар Монголд халдвартай нь батлагдсан хүний тоо өнөөдөр 34 болсон. Энэ хүн гэр бүлээрээ ирсэн ба хавьтлуудыг тусгаарласан. Халдвар авсан хүний эхнэр болон өөрт нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр 14.10 цагт мэдээлсэн билээ. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.