Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
4°C
Улс төр
М.Энхсайханыг мөрдөн байцаалтын нууц задруулсан үндэслэлээр цагдан хорилоо
2020-04-23 21:36     378
 
Тодруулбал, М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгалаа. Харин М.Энхсайхан Концесс эзэмшигчтэй (БНХАУ-ын Шинхуа компани+Mongolian mining corporation) Засгийн газар гэрээ байгуулаагүй тул би буруугүй гэж мэдэгдсэн билээ.

Шүүх хурлын эхэнд хяналтын прокурор Г.Батбаяр яллагдагч М.Энхсайхан мөрдөн байцаалтын нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлсөн гэж буруутгав. Харин М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Бид нээлттэй нийгэмд амьдарч байна. Энэ хэрэг 2014 оноос эхлэлтэй. Тухайн үед хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд нэгэнт нийтлэгдсэн мэдээг л дахин нийтэлсэн” гэв.

Мөн тэрээр шүүх хуралд зайлшгүй оролцох шардлагатай таван гэрч ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулахыг хүсэв. Шинжээч н.Ганбаатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг гэрчээр оролцуулах ёстой гэв. Учир нь яллах талын буюу нийслэлийн прокурорын газрын авсан мэдүүлэгт үндэслэн шүүх хурал явуулах нь нэг талыг барьсан, мэтгэлцэх боломжгүй хурал болно гэв.

Шүүх хурлыг ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан, З.Болдбатар, Б.Батсайхан нар шүүгчээр ажиллалаа.


 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг тавдугаар сарын 5-ныг дуустал цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад:

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр зарласан юм.

Өнөөдөр 09.00 цагт  эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулах, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлууллаа.

Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.