Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
14°C
Эрүүл мэнд
Монголд коронавирусийн халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ
2020-04-26 11:13     506
 

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын өвчлөлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.8 сая хүн халдвар авч, 1.8 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо. Сүүлийн 24 цагийн дотор Орос улсад коронавирусийн 5000 шинэ тохиолдол нэмэгдсэн. Оросын нийт хотуудад өвчлөл маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд эмч нар үүнийг томоохон хотуудад хүн амын бөөгнөрөл ихтэй байгаатай холбон тайлбарлажээ. Анагаах ухааны судалгааны байгууллагууд өөрийн орны эмийг үйлдвэрлэж хүн дээр туршсан. Энэ эм үр дүнтэй байсан учир ирэх долоо хоногоос худалдаанд гаргана гэдгээ ОХУ-ын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн бага насны хүүхдүүд коронавирусийн халдвар ихээр авч халдварын шинж тэмдэг илэхгүй байгааг мэдээллээ. Хятад улсад 12 хүн бүртгэгдснээс 11 нь Оросоос зөөвөрлөгдөн орж иржээ. 

Манай улсын хувьд шинээр 41 хүн тусгаарлалтад орсон. Мөн Швед, Герман зэрэг улсад амьдарч буй монгол иргэд Эрүүл мэндийн яамнаас холбогдох зөвлөмжийг авсан. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Япон улсад халдвар авч эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг цуглуулж хүнд өвчтэй байгаа хүмүүст эмчилгээ хийх зөвшөөрлийг авчээ. Япон улсад халдварын шинэ тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан Токио хотын захирагч ирэх тавдугаар сарын 10 хүртэл гурван долоо хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ. Түүнчлэн Орос улсын эмя нар мөн адил халдвараас эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Өчигдөр Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийхэд 13-т нь илрээгүй. ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж буй Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монголд коронавирусийн халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Нийт 38 тохиолдлоос 8 хүн эдгэж гэрийн хяналтад шилжсэн.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.