Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
13°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Франц иргэн эрүүлжиж, өнөөдөр эмнэлгээс гарч байна
2020-04-27 23:59     404
 
Д.Нямхүү,  4-р сарын 26-ны өдөр улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 161 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө, дараа эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууддаа шинжилгээ авч, уушгийг нь хянадаг.

Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүнд ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан байсан. Оюутнуудаас вирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 5 сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн Дундговь аймаг, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан жолооч нийт 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч эрүүлжиж, 47 хоногийн дараа өнөөдөр эмнэлгээс гарч байна. 47 хоног эмчлэгдэж гарлаа. Энэ хүн анх маш хүнд ирсэн, одоо “Энхсаран” амралтын газрын тусгаарлалтад шилжиж байна.

Франц иргэн анх эмнэлэгт хэвтсэнээс хойш дэлхий биднийг харж эхэлсэн. Монгол Улс, монгол эмч нарын нэр төр, ёс суртахуун харагдах учир бид хичээж ажилласан. Дэлхийн аль ч улс оронд монгол хүн халдвар авч болно. Эрсдэл өндөр байгаа энэ үед гадаадын иргэнийг эмчилж, жишиг болгосны хариуд улс орнууд манай иргэдэд хариуг нь барих байх гэж бодож байна.

Уушгинд үрэвсэл, нэвчдэс үүсгэдэг маш аюултай халдвар. Нэвчдэсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн байлгах талд онцгой анхаарч эмчилгээ хийдэг.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 213 оронд бүртгэгдэж, 2.9 сая хүн халдвар авч, 206 хүн нас барлаа. ОХУ-д 80 мянга гаруй хүн халдвар авч, өнгөрсөн 24 цагт 66 хүн нас барлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халдварын оргил үе бидний өмнө байна. бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сануулав. ОХУ-ын ерөнхий тархвар судлаач ирэх тавдугаар сард болох баяруудад хөл хорионы дэглэмийг чандлан сахихыг ард иргэддээ анхаарууллаа. 

Б.Янжмаа, Испани, Франц, Италид шинэ халдвар болон нас баралтын тоо бага зэрэг буурч байна.
Өчигдрөөс эхлэн Италид хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулж, 14-өөс доош насны хүүхэд өглөө, оройн  9 цагийн хооронд өдөрт нэг удаа гэрээс гарахыг зөвшөөрлөө. Ингээд бусад хүүхэдтэй тоглоомоо солилцохгүй, 2 метрээс ойртохгүй байхыг сануулав.

Францад сургуулийн үйл ажиллагааг 9-р сар хүртэл нээхгүй гэлээ. Герман улсад ралдвар авсан хүний тоо 154 мянгад хүрлээ. Нас баралт 5000 давлаа. Тус улсад 3-р сарын 23-наас эхлэн гэр бүлийн биш 2-оос дээш хүн уулзахыг хориглосон нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үзэж байна. 4-р сарын 27-ноос эхлэн Берлинээс бусад хотод нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалттай явахыг анхаарууллаа.

Япон улсад 13241 хүн халдвар авч, 360 хүн нас барлаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.