Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-4°C
Эрүүл мэнд
СӨҮЛ-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц газардаж, 266 иргэн эх орондоо ирлээ
2020-05-01 22:16     443

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай шууд нислэг газардаж, 266 иргэн эх орондоо ирлээ. Үүнд Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмнэлзүйч эмч багтжээ. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нислэгийн явцад болон Инчеон, Буянт-Ухаа боомтод ажиллаж, зорчигчдын биеийн байдалд хяналт тавин тандалт хийн ажиллажээ. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны 20:40 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан

Маргааш буюу тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар транзит нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэх юм. Ийнхүү гурван өдрийн хугацаанд нийт 807 хүн эх орондоо ирнэ. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд нийт 7 байршилд тусгаарлан байрлуулах юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.