Өнөөдөр
2024/03/19
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-3°C
Улс төр
Дорнод аймагт нэр дэвших хүсэлтэй горилогчдын цууриа
2020-05-08 20:19     1438

Дорнод аймгаас 2016 оны сонгуулиар Х. Болорчулуун, Н. Номтойбаяр нар сонгогдсон ч нэг нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж нөгөө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас давуу эрх эдлэн жирийн иргэдийн боломжийг хулгайлж зээл авснаараа иргэдийн итгэлийг алдсан. ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорсон. Тэгвэл энэ тоо шинэчлэгдэж, 49-т хүрсэн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэж байсан. 

Тэгвэл доор нэр дурдагдаж буй гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан байна.

Нөлөөлсөн гэх албан тушаалтан

Шалгарсан компани

 

   

47.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

“Дорнод гурил” ХХК

 

 

 

 

 

Ингээд 2 гишүүн нь илт иргэдийн итгэлийг алдсан учир Дорнодчуудад итгэл даах хүнийг 2020 оны сонгуулиар сонгох үлдэж  байна. 2016 оны сонгуулийн үр дүнд Х. Болорчулуун /МАН/, Н. Номтойбаяр /МАН/, М. Зоригт /АН/, Ж. Энхжаргал/МАХН/ нэр дэвшигчид олонхийн санал авч байсан юм. Тэгвэл энэ жилийн сонгуулиар дээрхи эрхмүүдээс Х. Болорчулуун Ж. Энхжаргал нар дахин нэр дэвших сурагтай байна. Мөн ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, АПУ-гийн Г. Батчимэг, МАН-аас ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан зэрэг хүмүүс нэр дэвшиж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Тойрог сольдог олон удаа сонгогдсон ч олигтой зүйлс хийгээгүй хүмүүст дорнодчууд гэлтгүй монголчууд нүүр өгөхгүй нь тодорхой.    

 

Сэтгэгдэл
Zochin2020-05-16 16:58103.229.120.186
Hiisen buteesen zuiltei tuluv daruu Nasnii Zamiin Jumdanii Enhkjargaliig demjinee
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.