Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Нийгэм
Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна
2020-05-20 22:19     340

Улсын төсвийн 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2018 оноос Дархан сумын 8 дугаар багаас эхэлж, 5, 6, 7 дугаар багуудад 2019 оноос өрнөж байгаа юм.

7, 8 дугаар багийг төвийн шугамд холбох ажлыг “Цагаан зуун” ХХК 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа бөгөөд ажил 80 хувьтай байна. Харин 5 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг 5.2 тэрбумын өртөгтэйгөөр  “Бурхант Хясаат” ХХК гүйцэтгэж, 30 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Барилга захиалагчийн албанаас мэдээлэлж байна.

6, 7 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Эс Энд Эй Трэйд” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 30 хувьтай гүйцэтгэж байна. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна.

 

Ингэснээр дээрх багуудын 4029 айл дулааны шугам сүлжээнд холбогдож, иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх, мөн дахин төлөвлөлт хийгдэж тохилог орон сууцанд амьдрах зэрэг боломж бий болохын зэрэгцээ хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах томоохон ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.