Өнөөдөр
2020/05/25
Доллар (USD)
2,801.20
Улаанбаатар
15°C
Улс төр
МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
2020-05-20 22:44     62

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа.  МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. 

Эрх баригч намынхан  76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй.  Ингэхдээ,
 

  • Нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй
  • Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой,
  • Гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.

УИХ-ын  найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү  нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүргээс Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон Жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн асуудлыг их хуралд хүргэж тодорхой шийдвэр, хуулиудыг санаачилан батлуулсан  УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон их хуралд долоон удаа сонгогдон ажилласан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эдийн засагч, судлаач Х.Ганхуяг нар хариуцлагын гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.