Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Эдийн засаг
110,670 ширхэг хувьцаа арилжжээ
2020-06-02 23:01     420
2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 17,258,733 төгрөгийн үнийн дүн бүхий 110,670 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.35%) болон "Говь" ХК (GOV +3.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" ХК (MNDL -2.85%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-2.59%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.11 хувиар өсч 15999.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,386,547,892 төгрөг боллоо.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.