Өнөөдөр
2024/04/23
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
8°C
Нийгэм
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад 11 жилийн хорих ял төлөвлөжээ
2020-06-04 00:16     428

ХБНГУ-ын Дрезден хотод өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өглөө Истанбул дахь консул болон түүний жолоочийг цагдаа нар хурдны зам дээр саатуулсан юм.

Тэд  машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж явахад нь Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр цагдаа нар зогсоосон. Энэ хэргийг үйлдсэн дэд консул бөгөөд Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг, түүний жолоочид тус бүр 11 жилийн хорих ял оноох төлөвлөгөөг прокурор бичжээ.

Хэрэг гарсан өдөр цагдаа тэдний машиныг шалгахыг хүсэхэд дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан аж. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи байжээ. Хэрэг гарсан өдөр тэд албан ажлаар зорчоогүй нь илэрхий болсон тул дипломат халдашгүй эрх эдгээр ажилтнуудад нөлөөлөхгүй гэдгийг шүүхийн мэдэгдэлд онцолжээ.

Тэднийг шүүх хурал Дрездений дүүргийн шүүхэд үргэлжилж байна.   

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.