Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: 7 хүнээс коронавирус илэрч, ДОЛООН хүн эдгэрлээ
2020-06-23 01:24     457

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 359 шинжилгээ хийхэд 352 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь  Нурсултан тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Мөн Сөүл-УБ тусгай үүргийн нислэгээр ирсэн 2 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 1 жолоочид коронавирус илэрлээ.

Сайн мэдээтэй өнөөдөр дахин 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн. Үүнээс жирэмсэн 2, оюутан 3, иргэн 2 байна. Ингээд батлагдсан 213, эдгэрсэн 153 хүн боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Үүнээс  7 хүн хүндэвтэр, 53 хүн хөнгөн байна. Онцолж хэлэхэд ХӨСҮТ-өөс гарсан нэг жирэмсэн эх төрөх дөхсөн учир дараагийн шатны сувилал руу шилжихгүй ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлэхээр болсон. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.