Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Улс төр
Байнгын хороодын тоог нэмж, 11 болгож, байнгын хороодын дарга нарыг сонголоо
2020-07-09 18:50     399

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж  гурван Байнгын хороо нэмж байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ 11 Байнгын хороотой болж байгаа юм. Үдээс хойш байнгын хороод хуралдан даргаа сонголоо. Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар ажиллана. 

-Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Жавхлан

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 

-Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал

-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

-Эдийн засгийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарыг сонгогдлоо.

Одоо байнгын хороодын дарга нарын нэрсийг УИХ-д танилцуулна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.