Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
7°C
Дэлхий дахинд
COVID-19: Нийт халдварын тохиолдол 12 сая давлаа
2020-07-09 18:58     510

Дэлхий даяар коронавирусийн халдварын нэг өдөрт 213082 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 12 сая 164 мянга 119 боллоо.  Халдвар анх бүртгэгдэхэд гурван сарын хугацаанд нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн өдрүүдэд 5 хоногт сая хүн халдвар аваад байна.

АНУ-д хоногт 61 мянган тохиолдол илэрсэн нь коронавирусийн халдвар дэгдэж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.  Ингэснээр тус улсын халдварын тохиолдол 3,1 сая болжээ.

Бразилд 41 мянга, Энэтхэгт 25 мянган тохиолдол бүртгэгджээ. Коронавирус хамгийн ихээр илэрч байгаа таван улсын жагсаалтад Өмнөд Африк орлоо. Тус улсад 8000 гаруй тоххиолдол шинээр бүртгэгдэж нийт 224 мянган хүнээс коронавирус илрээд байна.

Дэлхий даяар нийт 7 сая 25 мянга 62  хүн эдгэрчээ. Үүнээс

АНУ-д 1 сая 392 мянга 465 
Бразилд 1 сая 117 мянга 922,
Энэтхэгт 476 мянга 554,
ОХУ-д 472 мянга 511 хүн эдгэрээд байна.

Түүний зэрэгцээ АНУ хамгийн олон буюу 134 мянга 853  хүн нас барж,, Бразилд 68 мянга 55 хүн энджээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.