Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг эмэгтэй амаржиж, 701 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-09 19:01     438

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  701 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 548 хүний  гурав дахь давтан шинжилгээ, тусгаарлагдаж байсан 80 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэдийн нэг нь 19 настай,  цэргийн сургуулийн оюутан 56 хоног эмчлэгдсэн, 32 настай оюутан 42 хоног эмчлэгдээд гарлаа. Дахин сайн мэдээ нэг жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй боллоо. Баяр хүргэе.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 227,  эдгэрсэн тохиолдол  197 боллоо. Харин эмчилгээнд 30 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр гурван  иргэн байгаа. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.