Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Нийгэм
Д.Нямхүү: Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 цэргийн сорьцоос коронавирс илэрлээ
2020-07-18 14:24     410

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 17-нд нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530  хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 25 хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 цэргийн сорьцоос коронавирс илэрлээ. Нийтдээ 113 дайчин эх орондоо ирснээс одоогийн байдлаар 53-аас нь коронавирус илэрлээ.

7 сарын 15-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 182 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Мөн сайн дурын буюу БНХАУ руу эх орон руугаа буцаж байгаа 204 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 1 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, тандалтын зорилгоор 9 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 211 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 76 хүн эмчилгээ. Биеийн байдлыг үнэлбэл 69 хүн хөнгөн, 7 хүн хүнд байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн хүн байна.

ХӨСҮТ-д 140 хүн эмчилгээ, тандалт, хяналтын дор байна” гэв.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.