Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-4°C
Дэлхий дахинд
АНУ-д нэг өдөрт 70 мянган хүн халдвар авчээ
2020-07-30 12:00     389

Коронавируст халдварын улмаас АНУ-д нэг өдрийн дотор 70 мянга 869 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1290 хүн нас барсан байна. Ингэснээр тус улсад халдвар авч нас барагсдын тоо 150 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 278 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тохиолдол 17,1 сая болж, үүнээс эдгэрсэн 10,6 сая хүн байна.

Мексик улс дахь халдварын тохиолдол 400 мянга давсан байна.. Өдөрт бүртгэгдэх нас барагсдын тоо дэлхий дахинд буурч байгаа ч шинээр илэрч буй халдварын тохиолдол багасахгүй байгаа учраас эрдэмтэд гурвалсан арга буюу гараа байнга угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай баримтлахын амьдралын шинэ хэвшил болгон мөрдөхийг уриалсаар байгаа юм. 

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

Бразил - 70,869
АНУ - 61,471
Энэтхэг - 52,249
Өмнөд Африк - 11,362
Колумби - 8,670
Мексик - 7,208

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.