Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
4°C
Нийгэм
Чехээс ирсэн оюутныг хилээр нэвтрүүлэхээр болжээ
2020-07-30 12:20     403

Чех улсаас  дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Монгол оюутан  Орос, Монголын хил буюу Алтанбулаг боомт дээр гацаж, олон нийт түүнийг хилээр нэвтрүүлэхийг шаардаад байгаа. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл хоёр улсын хил дээр гацсан иргэнийг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.