Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-2°C
Эрүүл мэнд
"621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй"
2020-08-10 13:44     359

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Франкфуртын онгоцоор ирсэн 260 хүн, тусгаарлах байранд ажиллаж байгаа 30 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 жолоочийн анхны шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 263 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 30 хүн эмчлүүлж байна. 30 хүний биеийн байдал хөнгөн байна.

 ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.