Өнөөдөр
2024/04/16
Доллар (USD)
3,376.45
Улаанбаатар
14°C
Эрүүл мэнд
“Вакцин хийлгэсэн ч “Ковид-19”-ийн эсрэг дархлаа удаан хугацаанд тогтохгүй байх магадлалтай”
2020-08-29 13:44     371

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 24 сая 455 мянган хүн өвчилж, 841 мянган хүн эндсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Дөрвөөс тав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдэж байна.

 Дэлхийд 24 цагийн дотор 281 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4829 гаруй хүн шинээр халдвар авч, 110 хүн энджээ.

БНХАУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдсэний ес нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Японд 877 хүн халдвар авч, 20 хүн энджээ. Солонгос улсад 323 тохиолдол бүртгэгдэв. Үүний 15 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ.

Европын орнуудад зургаагаас дээш настай хүүхдүүдэд зайлшгүй амны хаалт зүүлгэх шаардлага тавьж байна. АНУ-ын мужуудад хичээлээс гадуурх арга хэмжээ зохион байгуулахдаа 20-иос дээш хүн оролцуулахгүй байхыг зөвлөсөн байна.

БНСУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байна. Гэхдээ 14-21 хоногийн хугацаанд бусад хүмүүст халдвар тараах нь өндөр байгааг тогтоожээ. Өвчилсөн бага насны хүүхдүүд халдвар тараах эх уурхай болж байгааг онцолсон байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд биеийн дархлаанд өөрчлөлт орж байгааг онцлоод уг вирусийн эсрэг дархлаа тогтоох үйл ажиллагаа хязгаарлагдмал байгааг тогтоожээ. Улмаар вакцин хийлгэсэн ч халдварын эсрэг дархлаа удаан хугацаанд тогтохгүй байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

АНУ-ын эрдэмтэд “Сүлжээний бүтээгдэхүүнээс илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих хэрэгтэй. Эрт амрах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг өөрийн хүчээр дархлаагаа дэмжих хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.

Манай улсад 3452 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 50 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.