Өнөөдөр
2020/10/27
Доллар (USD)
2,852.81
Улаанбаатар
-2°C
Нийгэм
“Нэг дусал цус-нэг хүний амь” цусаа бэлэглэе уриалгыг эхлүүллээ
2020-09-06 23:51     88

Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм.

Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.

 

Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат санаачлан, жил бүрийн 9 дүгээр сарын 03-ны өдөр уламжлал болгон цусаа бэлэглэх аянг зохион байгуулж, тойргийнхоо иргэдийг хамруулдаг билээ. Мөн энэ жил тэрбээр тус аяны хүрээнд “Нэг дусал цус-Нэг хүний амь” гэх тодотголтой цусаа бэлэглэе аянг эхлүүлж, иргэдэд урилга хүргүүлээд байна. Тогтмол цусаа бэлэглэж, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэн цусны байнгын донорын тоог нэмэгдүүлж, цусны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэн тус уриалгыг хүргүүлж байна.

Мөн тус аяны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зохион байгуулж буй “Цус бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд урилгаар оролцож шинээр төрж буй мөнгөн донор, хүрэл донор болон бахархалын тэмдэг авсан иргэдэд баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа. Тодруулбал: Монгол улсын иргэн Р.Чинзориг 100 удаа цусаа бэлэглэж Мөнгөн донор, мөн Монгол улсын иргэн Х.Батзаяа нь 70 удаа цусаа бэлэглэж Хүрэл донороор тодорчээ. Түүнчлэн долоон иргэн “Бахархалын тэмдэг” гардаж авлаа.
Ковид-19 гарсантай холбоотойгоор цус цуглуулалт буурч байгаа цаг үед Монгол улсынхаа цусны нөөцийг тогтвортой байлгахад гар бие оролцож байгаа донорууддаа талархал илэрхийлье.

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.