Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Улс төр
Баянголын "Хүүк" дүүргийнхээ 21-р хороонд сонгуульдана
2020-09-06 23:59     739

SOR.MN

Шударга зангаараа Баянголын Хүрэлсүх хэмээгдэх болсон сэтгүүлч Г. Ганзориг 2016 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан ч дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд цөөнх болжээ. Нийт 41 хүн сонгогдсоноос 31 нь Ардчилсан нам, 10 нь л Ардын намын төлөөлөгчид юм байна. Ардчилсан намын хувьд нийтдээ 8 жил засаг барьсан энэ дүүрэгт шударга ёсны салхи сэвэлзэж эхэлсэн. 2016 оны сонгуулиар л шударга ёсыг хүсч байгаа нь сэтгүүлч Г. Ганзоригийг сонгосон сонголтоос харж болно. Харамсалтай нь цөөнх болсон учир олонхид дарлуулж дээрэлхүүлж байгаагаа тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цөөнгүй удаа илэрхийлсж байсан. Баянгол дүүргийн удирдлагуудыг удаа дараа огцрохыг шаардаж тэмцсэн. Харамсалтай нь түүнийг дэмжих хүн дэндүү цөөхөн байлаа. Харин цаашид иргэд шударга ёсыг, хийж бүтээх амьдрал ахуйг нь бодитоор дээшлүүлэх хүмүүсийн эрэлд гараад байгаа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Иргэд энэ жил шударга сонголт хийсэн. Орон нутгийн сонгуульд ч шударга сонголт хийж дээд шатанд сонгосон намаа орон нутгийн сонгуулиар сонгохгүй бол хэрэлдэж уралцаад  ажил явдаггүйг тэд дэндүү сайн ойлгосон байна. Хэдэн үеээрээ ганц вангийн хөл дор амьдрахаасаа залхсан иргэд шударга залуусыг дэмжихээ илэрхийлцгээж байна. Г.Ганзоригийн хувьд Хүний Хүн нэвтрүүлгээр анх олны танил болсон төдийгүй өвчтэй зовлонтой олон хүнд тусалж буян болж явсан нэгэн. Сүүлд Болъё болоо шүү дээ нэвтрүүлгээрээ шударга зангаа олноо таниулж шударга бус бүхэнтэй тэмцэж эхэлсэн. Тэр цагаас хойш тэрбээр ард түмний хайртай хүү болсон юм. Ямар ч л байсан БГД-ийн МАН-ын дарга УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар сэтгүүлч Г. Ганзоригт итгэл хүлээлгэж төр түмнийхээ төлөө зүтгэж чадах хүн хэмээн бодож сонгуульд дэвших мандат өгч байгаа бололтой. Чухам аль хэсэгт сонгуульдах нь тодорхойгүй ч очсон газрын иргэд баяртайгаар сонгох нь дамжиггүй. Төрд байх ёстой зайран гэдэг шиг дүүрэгт байх ёстой шударга залууд амжилт хүсье.

 

SOR.MN

SOR.MN

Сэтгүүлч: Г. Билгүүн

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.