Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
5°C
Эдийн засаг
Алтны үнэ огцом унах эрсдэлтэй
2020-10-09 11:25     400

Өнгөрсөн наймдугаар сард дэлхийн төв банкуудын худалдсан алтны хэмжээ худалдаж авсан алтны хэмжээнээс 12.3 тонноор илүү гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудын төв банкууд алтны нөөцөө худалдаж эхэлсэн байна. Энэ нь унци алтны үнэ 2000 ам.доллараас давж түүхэн дээд амжилт тогтоосонтой холбоотой гэж уг тооцоог хийсэн World Gold Council (WGC)-ын тайланд тэмдэглэжээ.

Наймдугаар сард Киргизстан (5 тонн), Энэтхэг (4 тонн), Турк (3,9 тонн), АНЭ (2,4 тонн), Катар (1,6 тонн), Монгол, Казахстан (1,3 тонн) гэсэн долоон улсын Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлсэн байна.

Гэсэн ч ганцхан улсын зарсан алт л дээрх улсуудын худалдаж авснаас давж байна. Тухайлбал, Узбекистан улс 31.7 тонн алтаа /алтны бүх нөөцийнхөө 5 хувийг/ худалджээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.