Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
5°C
Улс төр
Баянголчууд зөвийг дэмжинэ
2020-10-15 08:19     752

2020 орон нутгийн сонгууль хуулийн дагуу эхэллээ. Баянголчуудын хувьд дүүрэгтээ 41 төлөөлөгч сонгоно. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 6 төлөөлөгч сонгох учиртай. Баянголчуудын хувьд энэ жил шинэчилсэн сонголт хийнэ гэдгээ сошиал ертөнцөөр мэдэгдэж байна. 8 жил ардчилсан намын засагтай байсан тус дүүргийн хувьд хийсэн бүтээсэн зүйлгүй байгаа нь иргэдийн дургуйцлийг төрүүлж байгаа юм. Мөн иргэн рүү чиглэсэн төрийн бодлого гэж байхгүй болсонд бухимдацгааж байна. Цөөхөн хэдэн хүний хүрээнд ажилладаг, хэт улстөрждөг иргэнд зарцуулагдах ёстой төсвийг өөрсдөд нь зарцуулдаггүй нь иргэдийг өөр сонголт хийхэд хүргэж байгаа бололтой. Нөгөөтэйгүүр УИХ-д Ардын нам гарсан нь орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжих шалтгаан болж байна. Учир нь 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулиар МАН-ыг сонгосон ч ДИТХ-ын сонгуульд АН ялсан нь дүүрэгт зогсонги байдал авчирсан юм. Үүнийг ухаарсан иргэд бүх шатанд нэг намаа дэмжинэ гэж ярьцгааж байна. Мөн энэ жил ярьдаг бус хийдэг бүтэдэг хүмүүсийг сонгох оо илэрхийлцгээж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар ван гэгдэх болсон хүндээ хариуцлага тооцсон шигээ хүргэнээр нь удирдуулж байгаа намд ч хариуцлага тооцож зөв сонголт хийнэ гэдгээ ярьж байна. Товчхон хэлэхэд хийсэн бүтээсэн нь ил УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын багт итгэл үзүүлнэ. Түмэн олны минь сонголт мэргэн байг.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.