Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Нийгэм
Тээврийн жолоочийн ойрын хавьтал 3 хүнээс халдвар илэрлээ
2020-11-14 22:16     329

ЭМЯ-наас 17 цагт хийсэн мэдээллээр найман шинэ тохиолдол илэрсэн тухай мэдээлсэн. Тэгвэл энэ тоон дээр дахин гурван хүн нэмэгдсэн байна. Тодруулбал тээврийн жолооч Д-ийн ойрын хавьтал болох 2 настай охин, бэр эгч, түүний хүүгээс нь халдвар илэрчээ. Гэхдээ эдгээр хүмүүс ойрын хавьтал тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж ажиглалтад байсан гэдгийг ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.  Тээврийн жолооч Д буюу Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын ойрын хавьтал болох 97 хүнийг давтан шинжилгээнд хамруулаад байна. Энэ кластерын халдварын тоо 9 болжээ. Энэ хугацаанд Дархан-Уул аймагт 173, Сэлэнгэ аймагт 150 хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 426 боллоо. Үүнээс 328 хүн эдгэрсэн бол ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. 312 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.

 

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.