Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
1°C
Дэлхий дахинд
ОХУ, ЭНЭТХЭГТ ЦАР ТАХЛЫН ТАРХАЛТ ОРГИЛ ҮЕДЭЭ ИРЖЭЭ
2020-11-14 22:21     344

ОХУ, Энэтхэгт цар тахлын тархалт оргил үедээ иржээ. ОХУ-д өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо 22 000-д дөхсөн нь өвчин тархсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. ОХУ-д өнгөрсөн нэг хоногт 12 983 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд 9-нд  21 798 шинэ тохиолдол илэрсэн дээд үзүүлэлтийг давжээ.

Энэтхэгт пүрэв гаригт 104 хүн ковид өвчнөөр нас барж, 7 053 шинэ тохиолдол илэрсэн нь мөн л дээд үзүүлэлт болсон бөгөөд дотооддоо “Цар тахлын гурав дахь давалгаа эхэлсэн” хэмээн дүгнэж байгаа аж. Нийслэл Делид сургуулиудыг хаасан байна. Баасан гаргийн өглөө гаргасан хоногийн мэдээлээр бол тус улсад сүүлийн нэг хоногт 44 789 хүн шинээр халдварлаж, халдвар авсан нийт хүний тоо 8.73 саяд хүрчээ. Нас барсан хүний тоо 547-гоор нэмэгдэж 128 668 болсон байна.   

 

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.