Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
14°C
Дэлхий дахинд
БНН, ДОНАЛД ТРАМПЫГ ДЭМЖИГЧИД ВАШИНГТОНД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
2020-11-14 22:26     425

Дэлхийн улс орнуудын удирдагчид Жо Байденыг АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн хүлээн зөвшөөрч баяр хүргэж буй. Жо Байден мөн өөрийгөө ялсан хэмээн үзэж, эхний томилгоогоо ч зарлаад амжсан. Харин БНН, Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг ялсан гэж одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.

Ардчилсан нам өчигдөр Доналд Трампаас ялагдлаа хүлээн зөвшөөрч, цар тахалтай тэмцэх болон бусад чухал ажилд анхаарал хандуулах боломж олгохыг шаардсан. Харин БНН, Доналд Трамп энэ шаардлагыг нь хүлээж авахаас татгалзжээ.Хариуд нь  Ардчилсан намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси өрсөлдөгчдийнхөө энэ үйлдлийг “Цирк тоглож байна, энийгөээ одоо зогсоо” хэмээн шоглож доромжилсон ярилцлагыг хэвлэлд өгсөн байна.    

Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Ардчилсан намыг сонгууль луйвардсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд "Үнэн мөнийг олохоос нааш ялагдлаа хүлээн зөвшөөрч болохгүй" гэсэн байр суурьтай байна. Тэд энэ байр сууриа хамгаалж, Вашингтонд бүх нийтээрээ эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ. Жагсаал ирэх амралтын өдрүүдэд болох аж.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.