Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
3°C
Эдийн засаг
Монгол банкнаас: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зарим зээлээ цахимаар авах боломжтой
2020-11-14 22:33     386

Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу гурван сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7  буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу гурван саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09.00-16.30 цагийн хооронд дамжуулдаг. Банкууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш нэг цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй учраас энэ зарчмаар ажиллана. Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллана гэсэн үг.  Бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернэт, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна. Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний устанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөө авах боломжтой. Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг учраас үүнтэй холбоотой асуудлаар банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтойЗарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг  харилцагч банкиндаа хандаж, тодруулга авах боломжтой.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.