Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
3°C
Нийгэм
Covid-19 халдвар 21-ээр нэмэгдлээ
2020-11-18 13:07     396

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болж, өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй. Нийслэлийн 18 цэгт түргэвчилсэн оношлуураар 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн байна. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг шинээр халдвар гарсан 29 газарт ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Мөн тусгай 119 дугаарт 7239 хүн хандаж зөвлөгөө авсан. Мөн халдвараас хамгаалах тусгай хувцас хэрэгслийг эмч мэргэжилтнүүдээс бусад хүмүүс өмсөх шаардлагагүй.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.