Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
10°C
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулна
2020-11-18 13:13     428

Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнгөрсөн арван сарын хугацаанд төр засаг, ард иргэдтэйгээ хамтарч ажилласны үндсэн дээр дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг болсон. Гэвч халдварыг дотооддоо алдаж, цар тахалтай тэмцэх ажилтай нүүр туллаа. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Бид юуны түрүүнд цар тахлыг зогсоох, хяналтдаа авах арга хэмжээг авч байна. Бид цаашид цар тахалтай хамт амьдрах нь. 

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт голомт илэрлээ. Дархан-Уул, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Дотоодод 30 иргэн халдвар аваад байна. 

Ард иргэд хүнс, эмийн хангамжийн асуудалд санаа зовниж байгаа. Хүнс, эмийн хангамж хангалттай байгаа. Тиймээс бөөнөөр худалдан авч зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг хүсье. 

Вакцин гарах сайн мэдээ байгаа ч Монголд оруулж ирэхэд урт хугацаа шаардана. Бидэнд сахилга хариуцлага гэсэн вакцин бий. Бид сахилга хариуцлагаа чанд мөрдөж чадвал цар тахлыг хяналтдаа авч чадна. 

Улсын эдийн засаг хүндрэлтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Боломж нөөц хязгаарлагдмал. 

Засгийн газар өнөөдөр хуралдаж эдийн засгийг сэргээж, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

  • Хүүхэд бүрд 100 мянга төгрөг болон халамж, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлсэн дүнгээр ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хүндрэл үүсгэхгүйгээр олгохыг холбогдох сайд нарт даалгалаа. 
  • 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд НДШ төлөөгүй хувийн ААН, байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хууль батлуулж, хэрэгжүүлэхийг сайд нарт даалгалаа. 
  • Долдугаар сарын 1 хүртэл Албан татвар төлөгчийг татварын алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраар оруулж шийдвэрлүүлэхийг даалгасан.
  • Худалдааны төв, сургууль, цэцэрлэг зэргийн түрээсийн төлбөрөө бууруулсан бол түрээсийн төлбөрт ногдох албан татварыг долдугаар сарын 1 хүртэл бууруулахыг даалгалаа. 
  • Долдугаар сарын 1 хүртэл импортын будаа, ургамлын тос, хүнсний буудай, үр зэргийг импортын албан татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос, өвс, тэжээл зэргийг НӨАТ-аас чөлөөлнө. 
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэвийн явуулах үүрэг өглөө. 
  • Ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Иргэдийн хүсэлтийн үндсэн дээр шийдвэрлэнэ. 
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ зээлдэгчид алданги торгууль зэргээр нэмэлт дарамт үүсэхгүйгээр шийдвэрлэхийг даалгалаа. 
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.