Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
18 хүнд covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 473 боллоо
2020-11-18 18:15     379

Өнөөдрийн байдлаар 17:00 цаг хүртэл нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс covid-19 илэрлээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарсан нь эмнэлгийн ажилтан аж. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторит 348 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд covid-19 илэрчээ. Сэлэнгэ аймгийн Вирус судлалын лабораторит 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний хариу эерэг гарчээ. Эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 473 боллоо.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.