Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Эрүүл мэнд
ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас Covid-19 илэрлээ
2020-12-12 14:21     365

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны Арванхоёрдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон бусад лабораторид нийт 17529 хүнд шинжилгээ хийлээ. Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тодруулбал, ХӨСҮТ-ийн сувилагчийн шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Бусад голомтод халдвар илрээгүй. Улсын хэмжээнд халдвар голомтлон тархаад байгаа хэсэгт нийт 454 тохиолдол бүртгэгдсэн.  

  • Улаанбаатарт 138
  • Сэлэнгэ аймагт 208
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 31
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 906, эдгэрсэн 384 байна.

Ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32 хүн байна. Нийт 513 хүн эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Таван хүн хүнд байна. Хуурай ханиалгах, халуурах, толгой өвдөх, амт үнэр мэдэхгүй байх, хоолой хөндүүрлэх, нусгайрах, ядрах сульдах шинж тэмдгүүд илэрч байгаа. насны хувьд гурван сартайгаас 91 насны хүмүүс байна" гэв. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.