Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
9°C
Эдийн засаг
Монголын эдийн засаг зургаан хувиар агшина
2020-12-15 13:28     346

Fitch” агентлаг Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилж, зургаан хувиар агшина хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсаас экспортолж буй бараа, бүтээгдэхүүний эрэлт БНХАУ-д энэ ондоо төдийлөн нэмэгдэх төлөвгүй байгаа нь үүнд голлон нөлөөлж буй талаар тайландаа онцолжээ. Харин ирэх онд нөхцөл байдал өмнө тооцоолж байснаас нь сайжирах төлөвтэй гэсэн байна. 

Эдийн засгийн өсөлтийг хойш татаж буй суурь хүчин зүйлс ирэх онд харьцангуй бага байгаа тул өмнөх 6.5 хувийн өсөлтийн төлөвөө сайжруулж, 7.7 хувь болгожээ. Импорт эрс буурсан тул гадаад худалдааны алдагдал буурч, эдийн засагт тодорхой хэмжээгээр дэмжлэг болно гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.