Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Дэлхий дахинд
Швед, Швейцар улсын эрчимт эмчилгээний тасгуудын ор хүрэлцэхгүй болжээ
2020-12-15 13:42     329

Ковид-19-ийн цар тахалтай хорио цээрийн хатуу дэглэм тогтоолгүйгээр амжилттай тэмцэж байгаа орнуудын жишээ болж байсан Шведэд халдварын нөхцөл байдал хүндрээд байна. Тус улсын эмнэлгүүдийн эрчимт  эмчилгээний тасгууд ачаалалдаа дарагдаад байгаа юм байна. Стокгольм, Гетеборг, Мальма хотуудад эрчимт эмчилгээний тасгуудын 99 хувь нь өвчтөнтэй  болсон байна. Байдал цаашид энэ хэвээр байвал хөрш орнууддаа хандаж тусламж хүсч мэдэхээр байгаагаа эрүүл мэндийн салбарынхан нь мэдэгдэж  байна. Финландын эрх баригчид Шведэд туслахаа хамгийн түрүүнд илэрхийлжээ. Цар тахал эхэлснээс хойш Шведэд хатуу хөл хорио тогтоогоогүй. Иргэдээс  амны  хаалт зүүж,  зайгаа барьж, гараа  угаахыг  л шаардаж байсан.

Швейцарын эмч нар ч халдвар авсан хүмүүсийн дотор хүнд хүмүүс их байгаатай холбоотойгоор түгшүүр зарлаад  байна. Лозанна, Женев, Базель, Цюрих, Берн хотуудын 5  эмнэлгийн Ерөнхий эмч нар эрүүл мэндийн сайд Ален  Берсед хандаж  захидал илгээсэн байна. Тэд  эрчимт  эмчилгээний тасгууд нь өвчтөнөөр дүүрэн сувилагч, эмнэлгийн ажилтнууд нь ачааллаа дийлэхгүй байгааг  энэ  захидалдаа бичиж анхааруулсан байна. Уг нь тус улсад  өнгөрсөн 11-нээс  хойш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ 76 мянга гаруй хүн эмчлэгдэж байгаагаас  450 гаруй хүний  биеийн байдал  онц хүнд  байгаа юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.