Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
11°C
Дэлхий дахинд
Австрали, Шинэ Зеланд улсууд хоорондоо карантингүй агаарын зам нээхээр боллоо
2020-12-16 12:44     341

Шинэ Зеландын засгийн газар 2021 оны эхний улиралд хөрш Австрали улстай карантингүй агаарын зам нээх шийдвэр гаргасныг тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн өнөөдөр зарлалаа.

Австралийн эрүүл мэндийн сайд Грэг Хант шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа мэдэгдээд өөрийн талаас шаардлагатай бүх арга хэмжээг авахаа илэрхийлжээ.

Коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш хоёр улс олон улсын агаарын тээврээ зогсоогоод байгаа юм. Тахлаас өмнө Австралийн иргэд тоогоороо Шинэ Зеландад ирдэг гадаадын зорчигчдыг тэргүүлдэг байжээ. Тодруулбал Шинэ Зеландад аялан ирэгсдийн бараг тал нь Австраличууд байдаг байв.

Одоогоор Шинэ Зеландын иргэд Австралийн ихэнх хэсэгт зорчихдоо тусгаарлагдахгүй ч буцаж ирээд 14 хоног тусгаарлагдаж байгаа. Харин Австраличуудын хувьд Шинэ Зеландад зорчих хориотой хэвээр байна.

Хоёр улсад коронавирусийн тархалт багасаж, сүүлийн хоёр сар орчим хугацаанд Австралид өдөрт дунджаар 10 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа бол Шинэ Зеландад өдөрт илэрдэг халдварын тохиолдол нэг оронтой тоонд эргэлдэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.