Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-2°C
Нийгэм
"2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ"
2021-01-09 17:41     287

Монгол Улсын Шадар сайдын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулахаар болжээ.

"Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.             

Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 

Өнөөдөр 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө.

Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хорооны 8,000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа.

ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзлээ" гэж ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.