Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
12°C
Дэлхий дахинд
Мьянмарт төрийн эргэлт гарч, Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригчдыг баривчилжээ
2021-02-02 00:46     359

Мьянмар улсад цэргийн эргэлт гарч, Төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьюнт тэргүүтэй эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын удирдах албан тушаалтнуудыг баривчилсан талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Ардчиллын төлөө үндэсний лиг намын хэвлэлийн төлөлөгч Мёо Ньюнтийн мэдээлснээр даваа гаригийн өглөө цэргүүд эрх баригч намын өндөр албан тушаалтнуудыг дайчлан баривчилсан байна.

Мьянмарт 2015 онд цэргийн засаглал нуран унаснаас хойш өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хоёр дахь удаагийн ардчилсан сонгууль зохион байгуулагдаж, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөө үндэсний лиг нам парламентын олонхийг бүрдүүлсэн. Гэсэн ч армийн дэмжлэгтэй Эв санааны нэгдэл, хөгжлийн нам сонгуулийн санал хураалт будлиантай болсон гэх үндэслэлээр эмх замбараагүй байдал үүсгэх болсон. Улмаар сүүлийн өдрүүдэд тус улсад ардчилсан Засгийн газрыг дэмжигч иргэд болон цэргийн дэглэмийг дэмжигч иргэдийн дунд хурцадмал байдал үүсч, төрийн эргэлт гарч болзошгүй нөхцөл байдал бүрдээд байсан юм.  

 

Тэгвэл даваа гаригийн өглөө Мьянмарын арми төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх баригчдыг баривчилснаар нийслэл Нейпьидо хотод хяналтаа тогтоосон байна.

Ардчиллын төлөө үндэсний лиг намын хэвлэлийн төлөлөгч Мёо Ньюнт Ройтерс агентагт утсаар холбогдож мэдээлэл өгөх үеэрээ “Би ард түмэндээ хандаж, битгий хайнга хандаарай. Үймээн самуунд бүү автаарай гэж уриалмаар байна. Бүх зүйл хуулийн дагуу явагдахыг хүсэж байна. Мэдээж би ч гэсэн баривчлагдах байх” гэжээ. Үүнээс хойш Ройтерс агентлаг Мёо Ньюнттай утсаар холбогдож чадаагүй байна. Тиймээс түүнийг цэргүүдэд баривчлагдсан гэж таамаглаж байгаа аж.

Гэрчүүдийн мэдээлснээр цэргүүд Мьянмарын хамгийн олон хүн амтай Янгон хотын захиргааг бүсэлж, эрх баригч намын албан тушаалтнуудыг баривчлан, мөн хяналтаа тогтоогоод байгаа аж. Одоогоор тус улсын төрийн мэдлийн “Myanmar Radio and Television” суваг өөрийн албан ёсны фейсбүүк хаягтаа техникийн саатал гарсны улмаас нэвтрүүлэг дамжуулах боломжгүй болсон гэж мэдээлсэн бөгөөд олон улсын хэвлэлүүд цэргүүд төв телевизийг хяналтдаа авсан гэж үзэж байгаа юм. Мөн цэргүүд интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоосноор тус улс дэлхийтэй үндсэндээ ямар ч харилцаа холбоогүй болоод байна.

Эх сурвалж: Reuters, CNN

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.