Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Дэлхий дахинд
Орос, Хятадын хамтарсан "Конвидеция" вакцин 92.5 хувийн үр дүнтэй
2021-03-13 00:51     311

Орос, Хятадын хамтран бүтээсэн "Конвидеция" вакцины үр дүн аюулгүй байдлын талаар анагаахын шинжлэх ухааны The Lancet сэтгүүлд нийтэлжээ. Үүнд вакцины клиникийн эм зүйн эхний болон хоёр дахь шатны туршилтын үр дүнгийн талаар өгүүлсэн байна.

Вакцины хоёр дахь шатны туршилт Хубэй мужийн Ухань хотод явагдан 508 сайн дурынхныг хамруулжээ. Ингэхэд тарилгын дараа 14 ба 28 дахь хоногт цусанд эсрэг бие илэрч байгааг тогтоолоо. Мөн ийм туршилтыг орон нутгийн болон олон улсын түвшний хэмжээнд Орост явуулжээ. Гурав дахь шатны туршилтын үр дүнд сайн дурын 500 хүний 92,5 хувьд нь Ковид19 халдварын эсрэг биет үүссэн байна. Олон улсын туршилтад 5000  орос хүн, дэлхийн нийт 40 гаруй мянган хүн оролцжээ. Туршилтын явцад ноцтой сөрөг үр дагавар ажиглагдсангүй.

“Туршилтад оролцогсдын 10-15 хувьд нь түр хугацаагаар халуурах шинж тэмдэг илэрч байсан ч хоногийн дотор дарагдсан. Тарилга хийсэн хэсэгт улайж, хавдсан зүйл ажиглагдсан” хэмээн мэргэжилтэн  хэлжээ.

Сайн дурынханд ажиглалт хийх төгсгөлийн үр дүн 2022 оны эхээр гарах юм. Вакциныг Оросын "Петровакс" компани, Хятадын CanSino BiologicsInc. корпорацитай хамтран бүтээсэн ба удахгүй Оросын эмийн бүртгэлд оруулах ажээ. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.