Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
10°C
Дэлхий дахинд
Исландад 6,000 жил унтсан галт уул дэлбэрчээ
2021-03-23 00:23     360

Исландын Рейкьянес хойгт 6000 зуун жилийн турш идэвхгүй байсан Фаградалсфьяль галт уул дэлбэрч эхэлсэн тухай  Associated Press агентлаг дамжууллаа.

Исландын цаг уурын товчоо нисдэг тэрэгнээс галт уулын дэлбэрэлтийн зургийг авснаа нийгмийн сүлжээнд тавьжээ. Энд галт уулын тогооноос утаа тоос олгойдож, уулын энгэрээр халуун хайлмаг урсч буй нь буусан байна .

Исланд улсын цагдаагийн газраас иргэдэд гэртээ байж, цонхоо хаахыг зөвлөсөн байна. Галт уул дэлбэрэхэд хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчийн фтор зэрэг хортой хий агаар мандалд цацагддаг тул цонхоо хаахыг зөвлөжээ.

Бямба гарагийн өглөө галт уулын дэлбэрэлтийн хүч Баасан гарагийн оройныхоос суларсныг Исландын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Галт уулаас оргилсон лаавын урсгал нэг километр квадрат талбай дотор тархсан тул хүн амд аюул учруулахгүй гэж дүгнэжээ.

Исландын баруун өмнөд эрэг дагуу хоёрдугаар сарын 24-нөөс хойш газар хөдлөлтийн чичиргээ олон мянган удаа бүртгэгдэж байв. Галт уул дэлбэрэхийн өмнөх өдөр буюу Пүрэв гарагт долоон цагийн дотор 400 удаагийн чичиргээ бүртгэгдсэн байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн энэ чичиргээг эрдэмтэд аль нэг галт уул дэлбэрэхийн өмнөх шинж тэмдэг гэж үзэж байв.

Исландын арал нь Умард Америкийн болон Евразийн тектоник хавтангуудын зааг дээр оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүсэд тооцогддог юм.

 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.