Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-2°C
Эдийн засаг
Нөөцийн махыг 400 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулна
2021-03-26 00:15     438

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ. Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу
  • Хонины ястай махыг килограмм нь 6,700 төгрөг,
  • Үхрийн ястай мах 7,700 төгрөг,
  • Ямааны мах 6,200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

 Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.

Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэй

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.