Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
4°C
Дэлхий дахинд
Дэлхийгээр аялахад вакцины гэрчилгээ хэрэгтэй болно
2021-03-27 00:19     553

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн хүмүүс хоёр жилийн  хугацааг гэрээсээ ч гаралгүй өнгөрөөлөө.   

Харин энэ зунаас эхлэн вакцин хийлгэсэн хүмүүс аялалд гарах боломжтой болох нь ээ. Учир нь зарим улс орон вакцин хийлгэсэн хүмүүст хилээ нээж, аялал жуулчлалаа хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ вакцины гэрчилгээ шаардах болно.       

Тухайлбал Европын холбоо вакцины гэрчилгээгээ дижитал болон цаасан хэлбэрээр гаргахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Ковидын эсрэг вакцин хийлгэсэн, PCR шинжилгээнд хамрагдсан, эсвэл вирусээс саяхан эдгэрсэн хүмүүст уг гэрчилгээг олгоно. Ингэснээр Европын холбооны гишүүн орнуудаар аялахад саадгүй нэвтрэх аж.  

Дижитал гэрчилгээний түлхүүр нь QR код байна. Иргэний хувийн мэдээллийг агуулсан байх бөгөөд ЕХ-ны зүгээс мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангана гэж мэдэгджээ.  

Дани улс "Коронапас" нэртэй паспортаа ашиглахад бэлэн болжээ. NemID нэртэй дижитал системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд “Коронапас” нь онлайн платформд нэвтрэх боломжийг олгох юм. Үүнд тухайн хүний эрүүл мэндийн бүртгэл, шинжилгээний үр дүнгийн тоон жагсаалт багтна. Дани улс 5-р сарын 21 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдлээ. 

Вакцины гэрчилгээ гаргаж буй улс орнууд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, шаардлагатай пдатформыг нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.  

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.